Утааны асуудлыг ярьж байхад салбарын сайд нь унтав
2017 оны 1 сарын 12

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд “Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцож уулзалт хийсэн. Уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл оролцож санал солилцсон.

Утааг бууруулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг цаг гаруйн илтгэл тавьсан бөгөөд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү уулзалт Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхоролын залхууг ихээхэн хүргэсэн бололтой. Тэрбээр уулзалтын үеэр унтаж байсныг харсан сэтгүүлчид өөр хоорондоо жиг, жуг ярилцаж байлаа.  Ямартай ч асуудал нь чухал бус байсан уу, Ерөнхийлөгчийн яриа залхуутай санагдсан уу эрхэм сайдын энэ уулзалтыг үл тоож унтаж буй ийм нэг зураг сошиалд тараад байна.

Утаа гамшгийн ийм хэмжээнд хүрсэн үед салбар хариуцсан сайд нь унтах ч завгүй ажиллах ёстой баймаар юм. Гэтэл  Ерөнхийлөгчийнхөө уулзалтан дээр орж ирээд нойрсож буй эрхэм сайд нойроо дийлэхээ больсон бололтой .

One thought on “Утааны асуудлыг ярьж байхад салбарын сайд нь унтав

  1. baaskabaaska

    utaanaasaa yaj salah ve geed nudee aniaad l bodoj baigaa baijgyui dee.esvel shunjinguu utaa haanaas garch ireed baina geed gaduur yavsaar baigaad noirgui honson baih.

Хариулт үлдээх

Your email address will not be published.