С.Баяр: Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио
2017 оны 3 сарын 26

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 хоног үргэлжилж байна. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж өчигдрийн байдлаар 1000 хүрсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн элчин сайд С.Баярын охидуудын оффшор данс илэрснээс хойш иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудалд хариулт өгөхөөр анх удаа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр хийж байгаа ажлаа танилцуулсны дараагаар иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр хэлсэн үгийг ОНЦЛОХ ИШЛЭЛ булангаараа хүргэж байна.

АНУ-д миний охины худалдаж авч, борлуулсан байр 7 биш 10 давсан

1.    Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.
2.    Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ.
3.    Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй. 
4.    Жагсаж байгаа хүмүүсийг миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн.
5.    Иргэн эрхээ эдэлж байна.  Аль нэг албан тушаалтныг хардах эрх нээлттэй. Харин ардчилал гүтгэх эрхийг бол өгдөггүй. Би одоохондоо хардаж байна гэж харахыг хүсч байгаа
6.     Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга бас энэ талаар зарласан. Өмнөх нийтлэлүүд дээр миний хувьд тайлбар хэлж байгаагүй.
7.    Элчин сайдын яам иргэдтэй ажиллах үүрэгтэй. 

 Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио

8.    Миний хувьд энэ бол шинэ асуудал огт биш. 10 жилийн өмнө асуудал гарч байсан.
9.    Баахан байшингийн асуудал мөн  “Оюу Толгой”-н гэрээг хийх үед авлига авсан эсэхээ шалгуулах хүсэлт өгсөн.
10.     2006 онд анх энэ мэдээ гарч байхад Баярын охин ийм байртай гэж гарч байсан.
11.    Том охин маань ээжтэйгээ, дүү нартайгаа нийлээд энэ бизнесээ хийсэн.
12.    Бизнес хийдэг хүмүүст оффшор бол байдаг л асуудал. 
13.    Миний охин л юм чинь миний нэрээр овоглогдоно. Хайлтаар тэр нь гараад ирдэг.
14.    Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио. 
15.    Энэ бизнесийг ганцхан манай охидууд хийгээгүй. АНУ-д гэхэд ийм Монголчуудын хоёр ч компани мэднэ.
16.    Мэдээлэл гарч эхлэхэд Ерөнхий сайд болоогүй байсан. Ерөнхий сайд байхдаа авлига авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа
17.   “Оюу Толгой” төсөл бол миний хамгийн том бахархал
18.   Оюунтолгойн гэрээ байгуулсан гавъяаны үр шим нь 2020-2025 онд гарна. Тэр үед би амьд сэрүүн байхыг мөрөөдөж байна. Тэр үеийг үзэх байх.
19.  Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байхад би УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа байх, чиний цалинг “Оюу толгой”-оос тавьж байгаа гэж хэлсэн.
20.  Намайг авлига хээл авсан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг нь тогтоогдоогүй гэсэн хуулийн байгууллагын албан ёсны тогтоол гарсан.
21.   С.Баярын сэдэв хэзээ гарч ирдэг юм бэ, сонгуулийн өмнө л гарч ирдэг. 
22.    Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ард түмэн хүсээд С.Баяр гараад ирэх вий гэж боддог юм уу мэдэхгүй.
23.    Авлига авсан, идсэн уусан бол юу гэж би өнөөдөр юу гэж би мэдээлэл хийгээд зогсож байх юм бэ?
24.    Монголд гурван ширүүн юм байна. Улс төр, урлагийн тайз, үндэсний бөхийн дэвжээ л хамгийн ширүүн. 
25.    Сонгууль өнгөрлөө С.Баярын асуудал байхгүй болно, баталгаатай хэлж байна. 
26.    Ю.Цэдэнбал даргын дэргэд би чинь жаргаж яваа юм биш үү. Би өөрийнхөө дутагдлыг бас мэддэг.
27.    Намайг хүмүүс яасан өөртэй итгэлтэй, бардам юм бэ гээд хандыг минь хага дарах гээд байж магадгүй.
28.   Би 60 нас хүртлээ энэ л зарчмаар амьдарсан юм чинь дарагдахгүй ш дээ. 
29.    Долдугаар сарын 01-ний асуудал төрийн нууцад хамаардаг.
30.    Долдугаар сарын 01-ний хүрээнд ярих юм, ярихгүй юм байгаа учраас энэ  талаар юм хэлэхэд надад хэцүү байна.

Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.