Хөхөнд сүү оруулах шилдэг арга
2017 оны 6 сарын 1

5a5ccb1faa1b78a0bigЭхчүүдэд тохиолддог нэгэн хүндрэлтэй асуудлын нэг бол яах аргагүй төрсний дараа хөхөнд сүү орохгүй байх, эсвэл зарим үед сүү багасах, татрах явдал юм. Гэтэл манай Монголчууд шар будаатай сүүтэй цай, гурилан идэх юм ихээр өгдөг. Энэ үед бага зэрэг сүү ордог ч хэт их таргалаад санасан хэмжээнд хөхний сүү ордоггүй байна.
Та бүхэндээ зөвлөх хамгийн сайн найдвартай арга бол 2 литр халуун усыг 1 цагийн дотор багтааж ууна, ингээд сайхан унтаж амрах хэрэгтэй.
Учир нь хөх хүний биеийн гадна байрладаг, иймд цусны эргэлт удаан очдог мөн хүний биед 2 литр орчим цус нөөцлөгдөж байдаг ба нөөцөнд хадгалагдаж байсан цус цусны эргэлтэнд орсноор хөхөнд цусны эргэлт хурдан очиж сүү ордог байна. Мөн эх унтаж амрах нь чухал ач холбогдолтой. Учир нь хүн унтаж амрах үед цусны судсаар гүйх цусны эргэлт сайжирдаг.
Энэхүү энгийн мөртлөө ашиг тустай аргыг та бүхэн хэрэглээд үзээрэй. Хэрэв эхний удаа амжилтгүй байвал нэг л удаа маш хурдан давтан хийгээрэй. Тэгээд л таны бяцхан үрээ тэжээх эхийн сүү бэлэн болно. Ээжүүддээ амжилт хүсье.

Сүхбаатар дүүргийн ЭМН-ийн дарга  М.Чимгээ

Хариулт үлдээх

Your email address will not be published.