Хилийн боомтын ойролцоо шувууны томуу гарсан тул сэрэмжлүүлэг хүргэж байна
2017 оны 6 сарын 5

18835801_1536003476450626_986796280279173675_nМанай улсын урд хөршийн хил залгаа нутагт шувууны томуу гарч хүн өвчилсөн тул мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсан байна.

Тиймээс ЭМЯ-наас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;

Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;

Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;
Гарыг тогтмол савандаж угаах;

Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

Хариулт үлдээх

Your email address will not be published.