Ч.Ганхуяг: Баттулгыг гүтгэх шалтгаан надад байхгүй, зөвхөн үнэний төлөө явж байна
2017 оны 6 сарын 14

“Ард санхүүгийн нэгдэл” –ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын оффшор компанийн талаарх мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Тэгвэл өнөөдөр уг мэдээллээ нотолж дахин хэвлэлийн бага хурал хийв. Түүнтэй хамт ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр болон оффшорыг эсэргүүцэж буй залуус байв.

Х.Баттулга 2006 онд CAMEX гэдэг компанийг байгуулж, уул уурхайн лицензүүдийг байршуулаад, дараа нь САМEX-аа Баттулгын Номун, “Ард” Батсүх, “Жудо”-гийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр дамжуулж, оффшорт байрлуулжээ.

Гэхдээ Х.Баттулга оффшортой гэх мэдээлэл сонгуулиар одоо л гараад ирсэн хэрэг биш юм. Өнгөрсөн онд түүний “Genco Holdings Pte Ltd” компани нь  Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй  мэдээллүүдэд гардгийг хэвлэлүүд онцолж байв.

Энэ удаа Х.Баттулга нэгэнт Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа учраас мэдээлэл нээлттэй болох ёстой гэсэн үүднээс Ч.Ганхуяг дэлгэж байгаа ажээ.

Х.Баттулга  оффшорыг эсэргүүцдэгээ удаа дараа мэдэгдэж байсан атлаа өөрөө нууц хөрөнгөтэй байх ёсгүй.

Энд нэр нь гарч байгаа Б.Баттулгын охин Номун өнөөдөр аавынхаа сонгуулийн сурталчилгаанд хамт явж байгаа билээ.

Ингээд Ч.Ганхуяг юу ярьсныг хүргэе.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.