“Женко” Х.Баттулгын оффшорын талаарх 24 баримт
2017 оны 6 сарын 14

1.       Эдийн засагч Х.Батсуурь  Халтмаагийн Баттулгыг 1.1 тэрбум ам долларын хөрөнгөтэйг хүлээн зөвшөөрлөө.

2.       Халтмаагийн Баттулгын хөрөнгийг 1.1 тэрбум ам доллараар үнэлсэн WealthX.com байгууллага нь хөрөнгө чинээтэй баячуудын мэдээллийг хөрөнгө оруулалтын сангуудад боловсруулж өгдөг 200 гаруй ажилтантай, харуут бус, мэргэжлийн судалгааны байгууллага юм.

3.       Х.Баттулга 2006 онд Камекс компани байгуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн байна.

4.       Камекс компанийн 90 хувийг Халтмаагийн Баттулга, 10 хувийн Ядамсүрэнгийн Батсүх (Ард Батсүх) эзэмшдэг.

5.       Камекс компаниа төрсөн охин Б.Намуунаагийнхаа нэр дээр 90 хувийг, дараа нь Жигжид Халтмаа  Цэндбаяр нарын нэр дээр шилжүүллээ.

6.       Камекс компани Төв аймгийн Баян сумын нутагт Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод 78.000 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

7.       Төгрөг нуурын нүүрсний орд газар нь  төмөр замаас 28 км, авто замаас 24 км-т байрладаг дэд бүтэц шийдвэрлэгдсэн орд юм.

8.       Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний нөөц дуусахад Төгрөг нуурын ордоос Улаанбаатар хотын 3, 4-р цахилгаан станцыг нүүрсээр хангахаар стратеги төлөвлөгдсөн байдаг байна.

9.       Төгрөг нуурын орд нь 1980-аад онд ЗХУ-ын геологийн экспедици нөөцийг тогтоосон бөгөөд, улсын төсвөөр хайгуул хийгдсэн орд юм.

10.    Х.Баттулга Төгрөг нуурын нүүрсний ордыг авахдаа 1980-аад онд улсын төсвөөс гаргасан хайгуулын зардал буюу тухайн үеийн 113000 төгрөг буюу 21480 ам доллараар өөрийн болгожээ.

11.    Камекс компани, Төгрөг нуурын ордыг эзэмшихдээ “Төгрөг нуурын Энержи” компани байгууллаа.

12.    Төгрөг нуурын энержи компанийн Гүйцэтгэх захирлаар Баянгол зочид буудлын Хятад эздийн нэг Билли Лимийн дүү, Лим Сеон Дэннисийг томилсон байна.

13.    Х.Баттулгын бизнесийн дотны анд, Хятад үндэстэн Билли Лим бол оффшор бүст гарах зам мөрийг нээсэн нэгэн юм.

14.    Билли Лим нь Баянгол зочид буудлын томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд, Х.Баттулгын Сингапураас камер зөөх анхны наймааны шанг татсан худалдаачин юм.

15.    Билли Лим Баянгол зочид буудалд байрлах Касабланка рестораныг хоол хийх хоббигоороо өнөөг хүртэл ажиллуулдаг байна.

16.    Билли Лим Эзэн Чингис хааны морьт хөшөө барих газрыг заасан гэдгээ Форбс сэтгүүлийн 2015 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн ярилцлагадаа бахархалтайгаар ярьжээ.

17.    Тэрээр Женко Тур бюро компанийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

18.    УИХ 2006 онд Авилгалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, төрийн өндөр албан тушаалтан Хөрөнгө орлогын тухай мэдүүлгээ нээлттэй, ил тод гаргахаар хуульчиллаа.

19.     Энэ хууль 2007 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд, хууль хэрэгжихээс  3 сарын өмнө Камекс компаниа Сингапурын татвар төлдөггүй офшор бүс рүү шилжүүллээ.

20.    Сингапурт бүртгэгдсэн Камекс компанийн  албан ёсны хаяг: Camex LLC Bayangol Hotel Office, Chinngis Avenue, Sukhbaatar District 1st Khoroo, Ulaanbaatar, Mongolia гэдэг хаягаар бүртгэгдсэнийг Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

21.    Х.Баттулга 2010 онд Төгрөг нуурын нүүрсний орд газраа Сингапурын Ming Hing Waterworks Holdings Limited компанид 255 сая ам доллараар худалдсан тухай Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

22.    Хэдийгээр офшор бүст Камексийг худалдсан мэт харагдаж байгаа ч, Singapore, Virgin, Caymen арал гэсэн 3 оффшор бүс дамжуулан нэрээ өөрчилсөн байна.

23.    Оффшор бүсүүд дамжсаны эцэст Mongolian investment group (MIG) нэрээр Камекс компанийн хувь эзэмшигчдийн нэрс дахин ил гарч ирлээ.

24.    MIG буюу Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн хувьцаа эзэмшигчдийн нэрст Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД М.Бөхбат, түүний эхнэр Б.Оргилсүрэн, Ард Батсүх, Баянгол зочид буудлын Хятад эздүүд ах дүү Лимийнхэн, үүнд: Лим Сеон Деннис, Лим Тан Вай Тинг, Лим Ши Хуа  Селестина нарын нэрс гарч Хонконгийн хөрөнгийн биржийн вэб сайтад мэдээлэгдлээ.

Ж.Сондор

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.