ЦЕГ-аас мэдээлэл хийлээ
2017 оны 6 сарын 15

19198090_682721108580127_2201345256606138368_nЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хар машинтай холбоотой үүссэн эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сонгуулийн санал тоолдог төхөөрөмж, ард иргэдийн ярьж заншсанаар хар машиныг худалдаж авах зорилготой, сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах гэж байна гэсэн юм яваад байгаа.

Үүн дээр Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл буюу Сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа.

“Шинэ яармаг” хорооллын захирал У гэж этгээд энэ мессэжүүдийг тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компани руу бичсэн. Энэ мессэжүүд дээр үндэслээд Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна” гэв.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.