Иргэн Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Америк нөхөртэй нь хамт амьдарч байна
2017 оны 6 сарын 16

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар

Сонгуулийн үеэр улстөрийн ашиг хонжоо хайж ,эвлүүлэг, гүтгэлгээр олон нийтийг үймээн самуунд уриалсан явдлууд удаа дараа гарч байгаа учраас тагнуул, цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ. Тагнуулын байгууллагаас  МАН-ын 60 тэрбумын  гэх худал эвлүүлгийг хийсэн  иргэн Доржзодовт  эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Мөн 200  хүний толгойг тасдаад тойрч бүжиглэнэ гэх яриатай нэвтрүүлгийг хийж олонд түгээсэн “Hero энтэртайнмэнт” студийг шалгаж эхэлсэн байна.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатарын ярьснаар , эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад эхлэнгүүт Доржзодов Иргэний хөдөлгөөний Баасангийнд хоёр, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд хоёр хонож, тэдгээр айлуудаас худал мэдээллээ цацаж байгааг цагдаагийн байгууллагаас тогтоосон гэнэ.

Одоогоор Доржзовд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Америк нөхөр Жефтэй нь хамт амьдарч байгаа тухай ч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ярив.

Өнөө өглөө Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нар очиж, Доржзодов Оюунгэрэлийн гэрийн цонхоор ярилцлага өгч байгаа фэйсбүүк LIVE мэдээ цацагдав. Завхан аймагт сонгуулийн ажлаар явж байгаа Ц.Оюунгэрэл хэнд ч хэлэлгүйгээр Доржзодовыг гэртээ үлдээсэн гэж ярьсан, Л.Мөнхбаясгалан гэрээс гараад явж байтал Доржзодов цонхоороо даллахаар нь очоод LIVE хийсэн гэх ярианууд нэг л авцалдахгүй байгаа юм.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Доржзодовыг орхиод Цагдаагийн дэд дарга, хурандаа П.Батбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарын яриаг сонсоод үзвэл 60 тэрбумын бичлэг, түүнийг тойрсон дуулиан шуугиан зохион байгуулалттай худал зүйл гэдэг нь тодрохоор харагдана.

Хариуцлагатай сонголтоо хийх гэж байгаа иргэн Та эдгээр яриаг анхааралтай сонсоод үзээрэй.

             -ДОРЖЗОДОВ НЬ ДОРЖЗОДОВ БИШ Б.БОЛД БОЛЖ ТААРАВ-

Гэтэл 60 тэрбумын дуулианыг тарьсан Г.Доржзодов нь Дорзодов биш,  “Нова стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болд гэгч болох нь илрэв. Тэрбээр  “Лектор” төвийн Баатархүүтэй хамт лекц уншдаг байжээ. “Лектор” төвийн Баатархүү нь өнгөрсөн 4 жилийн эхэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн орлогчоор ажиллаж байгаад ажлаасаа халагдаж байв.

Эндээс ямар учиртай юу болоод байгааг уншигчид түвэггүй ойлгох биз ээ.

60 тэрбумын хэргийг илчилсэн гэх Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн Америк нөхөртөй хамт амьдарч байна.

Сэтгүүлч Мөнхбаясгалан Доржзодовыг цонхоороо даллахаар нь ирсэн гэж ярьжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.