Нэр дэвшигчид мэтгэлцэхээр тохиролцоонд хүрчээ
2017 оны 6 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэхээр Монголын телевизүүдийн холбооноос санаачлага гаргасан ч АН-ын зүгээс зөвхөн Монгол HD телевизээр зохион байгуулах мэтгэлцээнд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Иймээс мэтгэлцээн болох эсэх нь эргэлцээтэй байсан юм.
Гэвч гурван намын төлөөлөл тохиролцоонд хүрч МҮОНРТ-ээр энэ сарын 24-ний 21:00 цагаас мэтгэлцэхээр болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Б.Тулга нар уулзаж ийм зөвшилцөлд хүрсэн байна. Уулзалтад МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц оролцжээ.
Х.ИНДРА