Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлаар ном хэвлэгдэн гарлаа
2017 оны 6 сарын 19

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 25 жилийнхээ ойд зориулж  “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт)” сэдэвт бүтээлийг эрхлэн нийтлүүлж, олны хүртээл болголоо.

Энэ бүтээлд, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, үндсэн хуульт ёсны хөгжил,  тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна.

Тус номыг бүтээхэд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан үе үеийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулжээ.

 Уг бүтээлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хянан тохиолдуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

Хариулт үлдээх

Your email address will not be published.