В, С вирусын илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ
2017 оны 6 сарын 19

7b9885e6aba749d6f9c03aa401a361c4Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх буюу үнэ төлбөргүй хийх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлж 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Иймд хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.