Хэт халуунаас үүдэж ЯТТ 103-ын ачаалал ихэсчээ
2017 оны 6 сарын 30

Сүүлийн өдрүүдэд хэт халж, газрын хөрсөн дээрээ +39 хүртлээ халж нар шарж байгаа энэ үед Яаралттай түргэн тусламж 103-т ирэх дуудлагын ачаалал нэмэгджээ.

Ихэвчлэн бага насны хүүхдүүд наршиж бөөлжиж суулгасан, настай хүмүүсийн даралт ихэссэн, хоолны хордлогод орсон зэрэг дуудлага зонхилж байна.

Тухайлбал, 103-ын дуудлага хүлээн авах их эмч Б.Мандирын ярьснаар “Өчигдрийн хувьд гэхэд 24 цагийн дотор 1010 дуудлага бүртгэгдсэн байна. Өдөртөө 30-35 дуудлаганд нэг эмч үйлчилж байна. Хүүхдийн дуудлага 8-10 дуудлага ирж байна. Үүний ихэнх тохиолдол нь хэт халуунд наранд цохиулсны улмаас халуурсан, гүйлгэсэн, дуудлага их байна. Ихэнх дуудлагын шалтгаан өдөртөө хэт их халснаас болж даралт ихэссэн болон ухаан алдаж унасан гэх дуудлага байна” гэв.

     Тиймээс иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хэт халуунд онцын шаардлага байхгүй бол гэрээсээ гарахгүй байх, хэрвээ гарахаар бол шүхэр авч явах, малгай байнга өмсөх, хүйтэн ус байнга ууж явахыг зөвлөж байна.
Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.