УИХ дахь хамгийн олон машин хөлөглөдөг эрхмүүд
2017 оны 8 сарын 5

УИХ дахь хамгийн олон машин хөлөглөдөг эрхмүүд

АТГ-аас дэлгэсэн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй есөн эрхэм  өөрийн гэсэн хөл дүүжлэх ганц ч унаагүй хэмээн мэдүүлсэн бол эсрэгээр Төв аймгаас төр түшилцэхээр сонгогдсон гишүүн А.Сүхбат дөрвөн машинтай гэдгээрээ аархаж байна.

Түүний араас Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Н.Учрал нар тус бүр гурван машинтайгаар бичигдэж буй бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  тэргүүтэй 20 гаруй гишүүн хоёр ээлжийн машинтай гэдгээ ХОМ-дээ дурьджээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.