Бэлэн мөнгөөр зорчсон зөрчлийг баримтжуулвал нэг сар үнэгүй зорчих картаар урамшуулна
2017 оны 8 сарын 7

Нийслэлчүүд автобусанд зөвхөн карт уншуулж зорчдог болсоор багагүй хугацаа өнгөрсөн Гэвч карт авалгүй жолоочид бэлэн мөнгө өгч зорчих тохиолдол багагүй гарч байгаа аж. Тиймээс “Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлажээ.

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж буй дээрх аян өнөөдрөөс эхэлжээ. Аян ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Тус аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах юм байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.