АН бүлэг: Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэхэд 4-5 жил шаардлагатай
2017 оны 8 сарын 9

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байна. Иргэдийн цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээсэн. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай” гэв.

Гэхдээ хуулийн төсөлд 2020 оноос эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. Гэхдээ УИХ батлахдаа дээрх огноос өөрчлөх боломжтой гэв. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах хэрэгтэй байна гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав “УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулан, өвлийн бэлтгэл ажлыг одоонос хэлэлцэх нь зөв. Учир нь энэ өвөл ихээхэн хүнд өвөл болно, бид ургацынхаа багагүй хувийг алдах эрсдэлтэй талаар ХХААХҮЯ анхааруулсан” гэлээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.