Сингапурт зорчих иргэдэд өгөх зөвлөгөө
2017 оны 11 сарын 22

Сингапурт визгүй зорчих 14 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

  • Монгол Улсын иргэд Сингапурт 14 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,
  • Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,

Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

  • Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,

СИНГАПУРЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН:

  • Сингапурын  гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск,  зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах,
  • Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах,
  • Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарах,
  • Хэрэв Сингапурт өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаад бүртгүүлж байсан бол http://www.ica.gov.sg/page.aspx?pageid=362 цахим хаягаар орж, тус улсад нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

One thought on “Сингапурт зорчих иргэдэд өгөх зөвлөгөө

  1. Zlanta Ibrabimovic

    СИНГАПУРЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН:
    Сингапурын гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах,

Хариулт үлдээх

Your email address will not be published.