Оффшор бүсэд данстай 23 хүнийг шалгаж эхэлсэн байна
2017 оны 8 сарын 10

indexОффшор бүсэд данстай төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг олон нийт тавсаар байгаа. Харин Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ‘Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгажээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.