Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг баривчилжээ
2017 оны 8 сарын 10

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өмгөөлөгч, хуульч, Ц.Баасандорж өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ гэрчийн аюулгүй байдлыг хангах тал дээр хуулийн дагуу анхаарал хандуулах шаардлага байгааг онцолсон билээ.

Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна.

Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ.

Саатуулах ажиллагаа явуулсан залуус “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өмнөөс дуугардаг чи хэн бэ” гэхчлэн зандарсан гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө.

Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа бөгөөд ар гэрийнхэн нь айдаст автаад байгаа гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр саатуулагдаад буй залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд 13:00 цагаас жагсаал хийн, мэдээлэл өгөхөөр болоод байна.

Э.ЭНЭРЭЛ

7 thoughts on “Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг баривчилжээ

  1. ТЭЛМҮҮН

    Хүрэлсүх сайд шиг ажлаа сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэж удирдаж чадаж байгаа хэн байгаа юм бэ. онцгой байдлын албаны мянга мянган залуусын төлөө цаашлаад эх орныхоо төлөө энэ хүнээс өөр хэн ингэж тэмцэж зүтгэж байгаа юм бэ.
    Тийм байхад энэ хүнийг алахыг оролдож байдаг. Буруугаа хүлээгээд үнэн мөнийг хэлсэн хүнийг одоо ингээд баривчилцан бүүр нэг даварцан
    ЭРДЭНЭБАТАА ЧАМД ИХ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ БАЙНАА ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ЮУ ХЙИГЭЭД БАЙГААГ ЯЛГАЖ САЛГАЖ БАЙГАА ШҮҮ

  2. Luisa)

    MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.

  3. Uka)

    Манай засгийн газар ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирчихсан байна.

  4. Kawadrash*

    Ysan gej ingej bgan bol tsagdaa nar ni xvrtel Erdenebatiin tald orchixsonuu. Araichdee. xarin Erdenebatig bariwchlax yostoi baimaar yum

  5. Sanaa*

    shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu

  6. Anonymous

    Хууль шүүх нь Эрдэнэбат Энхболдын хувийн хамгаалалтын алба шиг л ажиллах юм. Ичиж үхээсэй. Монгол хүн байж хятлын гар хөл болхоосоо.

  7. Нямка.

    Хүрэлсүхийн хэрэг гарж ирсэнээс биш олон ажилтан ажиллагсад мөргүүлж дагуулж дарамтан доор ажилсаар байгаа. Энэ бол эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс зүгээр сууж байгаа бүх зүйлийг гартаа авах гэсэн атгаг санаанаас үүэлтэй асуудал

Хариулт үлдээх

Your email address will not be published.