Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь бүртгэнэ
2017 оны 8 сарын 10

2e3ah2kjkgp93bqm8mit0926tlИрэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд одоогоор 17,649 хүүхэд буюу 45% нь цахимаар бүртгүүлсэн байгаа аж.

Харин хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүдийн хүүхдүүдийг өнөөдөр буюу энэ сарын 10-наас эхлээд бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэх юм байна.

Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар энэ сарын 21-24-ний өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэх юм.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.