Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой медальтан боллоо
2017 оны 8 сарын 11

“Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй юм.

Эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.

Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялжээ.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.