Ээлжит бус чуулган зарлахгүй
2017 оны 8 сарын 20

chuulgan shine_700УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэж, мэдээлэл хийсэн. Тус намын  бүлгийн үзэж буйгаар ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хийх ёстой гэж байгаа. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй бол  бүх хүүхдэд  мөнгө олгож эхэлсэнтэйгээр холбоотойгоор ирэх саруудаас  энэ зорилгоор хуваарилсан хөрөнгийн эх үүсвэр дуусна гэж тооцож байгаа бололтой.  Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд 2017 оны төсөвт тодотгол хийх асуудлыг  ээлжит бусаар хуралдаж шийдэх ёстой гэж үзжээ.

АН-ынхны анхаарал хандуулж буй бас нэг асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор  Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдах вий гэсэн  болгоомжлол юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэх явдал байв.

Харин  ээлжит бус чуулган хуралдах эсэх нь одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Юутай ч  намрын чуулган хуралдах хүртэл ээлжит бус чуулган зарлахгүй болов уу гэж УИХ-ын Тамгын газраас тайлбарлаж байгаа ажээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.