Залуучууд аа, “Гэрэлт гудамж”-ийг зориорой
2017 оны 8 сарын 12
Capture

Олон Улсын Залуучуудын өдөр өнөөдөр (2017.08.12) тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Залуучуудын-эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор зохион байгуулах юм. Нээлт өнөөдөр 19.00 цагт “Гэрэлт гудамж”-нд болно.

Энэ үеэр “Залуу хүн үндэсний хөтөлбөр”-т залуучуудын саналыг авч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, үзэгчдийн дунд сонирхолтой хөгжөөнт тоглоом зохион байгуулж, сайн дурын ажил хийх сонирхолтой залуучуудыг бүртгэх юм. Мөн тус арга хэмжээнд хамтлаг, дуучид ч оролцож, ая дуугаа өргөнө.

Аян сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “I volunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

М.МИШЭЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.