Reuters: Монголын парламент Засгийн газраа огцруулав
2017 оны 9 сарын 13

-Reuters: Ерөнхий сайдын үгийг онцлов-

Монголын парламент Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар санал өгөв. Энэ нь долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нам ялагдсаны дараа гарч буй улстөрийн томоохон шийдвэр юм.

ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог хүн ам цөөнтэй эрдэс баялаг ихтэй тус улсын Ерөнхий сайд нь 4 жилийн хугацаагаар томилогддог.  Парламентын ээлжит бус чуулганд оролцсон 73 гишүүдийн 42 нь Засгийн газраа огцруулахаар санал өглөө. Ерөнхий сайд нь хэлсэн үгэндээ улс орон нь сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигдсоныг онцолсон юм.

Ж.Эрдэнэбат “Ардчилсан засаглалтай улс оронд  засгийн газрыг огцруулах нь ердийн зүйл боловч  аливаа зүйл хэм хэмжээнээс давсан тохиолдолд хор хөнөөлтэй байж магадгүй” гээд “Эрх баригч засгийн газрыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм биш, харин ч  улс орны хөгжилд саад болж буй алдаа юм” гэж Ж.Эрдэнэбат  парламаентын чуулган дээр хэлсэн үгэндээ онцлов.

 Эх сурвалж: Reuters

Хариулт үлдээх

Your email address will not be published.