Нүүрний гүн үрчлээг арилгах Турк жор
2017 оны 9 сарын 21

Нүүрний гүн үрчлээг арилгах Турк жор

15178073_1758928714359014_1331129847049078939_nГоо сайханд мөнгө, цаг заваа үрэх хэрэггүй боллоо. Нүүрэн дээр үүссэн гүн үрчлээг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргыг танд танилцуулахад таатай байна. Туркээс гаралтай гэрийн нөхцөлд бэлтгэн хэрэглэж болох гайхалтай арга нь арьсанд гүн тэжээл өгөх үйлчилгээтэйгээс гадна анхны удаа хэрэглэхэд үр дүнгээ өгөх үр дүнтэй маск юм.
Маскийг тавихаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай. Хэрэв та зөгийн бал болон шанцайны харшилтай бол өндөгний шарыг орлуулан хэрэглэж болно.

Найрлага:

3 халбага хүнсний сода

1 халбага зөгийн бал

1 халбага шингэн Витамин Е (Эмийн санд элбэг зарагддаг)

¼ халбага хуурай нухсан шанцай (англиар cinnamon)

4 халбага сүү

Бэлтгэх заавар:

Найрлаганд орсон бүх хольцыг хольж хутгахад аяндаа өтгөн цагаан болно. Цэвэрлэсэн нүүр, хүзүү хэсэгтээ түрхэх бөгөөд нүд болон ам орчимд ойрхон түрхэх хэрэггүй. Маскийг нүүрэндээ 15-20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаана. Эхний тавилтаар маскны үр дүн харагдах ба эрчимтэй тохиолдолд 7 хоногт 2 удаа тавьж хэрэглэвэл зохимжтой.

Хариулт үлдээх

Your email address will not be published.