БНХАУ Хойд Солонгосоос нүүрс импортолж эхэллээ
2017 оны 9 сарын 27

NEUMUENSTER, GERMANY - AUGUST 3:  The coal and garbage burning power plant of Statdtwerke Nuemuenster stands behind a mound of coal August 3, 2007 in Nuemuenster, Germany. The plant, which formerly relied solely on coal, is now equipped with a specialized furnace that allows the plant to produce two-thirds of its energy with garbage, which it receives from a local garbage processing center. The center, known as a Mechanisch-Biologisch Abfallbehandlungsanlage (MBA), or Mechanical-Biological Waste Processing Center, converts 55% of the garbage it receives into high-energy fuel, which it then sends to the city's converted power plant. The plant's management cites the twofold environmental benefit of burning the garbage, namely that it prevents the emission of methane gas from the biodegradation of the garbage (methane gas is 21 times more potent at warming the earth's atmosphere than CO2), and the reduced CO2 emissions from burning the garbage rather than coal.  (Photo by Sean Gallup/Getty Images)

БНХАУ Хойд Солонгосоос нүүрс импортолж эхэллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох тогтоолтой холбоотойгоор тус улсаас авах нүүрсний импортод сүүлийн таван сарын турш хориг тавиад байсан.

Тэгвэл наймдугаар сарын статистик үзүүлэлтээс харахад Хятад нийт 1.64 сая тонн нүүрсийг Хойд Солонгосоос авсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Ийнхүү энэ онд нийт 4.31 сая тонн нүүрс Хойд Солонгосоос аваад байна. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нь 71 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Худалдааны яам мэдэгдэл гаргаж Хойд Солонгосын хориг хоёрдугаар сарын 19-өөс 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд Монголын нүүрсний экспорт тасралтгүй өсөж, зургадугаар сард хамгийн их буюу 4.06 сая тонныг экспортолсон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарсны дараа буюу долдугаар сард энэ үзүүлэлт хоёр дахин буурч, 1.92 сая тонн болсон юм. Наймдугаар сарын экспорт үл ялиг сэргэж 2.4 сая тонн болсон боловч энэ нь төдийлөн өндөр биш байна. Хятадын тал Гашуунсухуйт-Ганцмодны боомтын хяналт шалгалтаа нэмэгдүүлсний улмаас боомтоор цөөн машин нэвтрүүлж эхэлсэн нь экспорт буурахад хүргэсэн. Харин зарим шинжээчийн хувьд энэ нь улс төрийн шалтгаантай байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эргэн сануулахад, энэ сарын эхэнд болсон “Coal Mongolia 2017” форумд Хятадын Ганцмодны боомтын төлөөлөгчид тодорхойгүй шалтгаанаар ирэхээ больсон гэдгийг форум зохион байгуулагчид мэдээлж байсан. Ямартай ч БНХАУ Хойд Солонгост тавьсан хоригоо ирэх онд сунгаж магадгүй гэсэн хүлээлт байсан ч ийнхүү хоригоо цуцаллаа. Харин “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд бид Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөнө” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Т.Элиса

Холбоо барих: Elisa.t@bloombergtvmongolia.com

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com

Хариулт үлдээх

Your email address will not be published.