НИК-ийн Я.Даваанямын 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс оруулж иржээ
2017 оны 10 сарын 2

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм хэмээн АТГ-аас мэдээлсэн.

Тэгвэл хэний мөнгийг ийнхүү татсан эсэх талаар олон нийт ихээхэн сонирхож байсан юм. Харин Өнөөдөр сонины өнөөдрийн дугаарт энэ тухай нийтлэгджээ. Тодруулбал, “Панамын гэх дээрх баримтад дурдагдсан хүмүүсийн нэг болох иргэн Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж иржээ.

Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Оффшор бүсэд байршуулсан мөнгөө буцаан татсан хамгийн анхны тохиолдол нь энэ. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгаж байгаа билээ” гэжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.