Дараах албан тушаалтан оффшор данс нээж болохгүй
2017 оны 10 сарын 2

150691443459d1b08242209Оффшор бүсэд мөнгө 77 бол  түүнийгээ татах  49 хоногийн хугацааг Ерөнхийлөгч  Х.Баттулга өгсөн. Тэгвэл оффшор бүс гэдэгт ямар  улс, ямар газар нутгийг хамруулан ойлгох тухай Засгийн газраас батласан 244 -р тогтоолын хавсралтыг хүргэж байна.

Мөн нийтийн албан тушаалтан гэдэгт ямар албан тушаалууд хамаарах вэ гэдгийг Авлигын  эсрэг хуулийн 4-р  зүйлд заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ хуульд зааснаар бол нийтийн албан тушаалтанд:

– төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

– төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

–  олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий

– улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

– Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

– бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

– эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.

–  Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн  нарыг Нийтийн албан тушаалтан  гэж үзнэ.

Эдгээр албан тушаалтнууд Засгийн газрын тогтоолын хавсралтанд  дурьдагдсан жагсаалт бүхий  улс орнуудад  оффшор данс нээлгэж болохгүй гэсэн үг.

Хэрвээ та дээрх албан тушаалын аль нэгэнд ажиллдаг бол энэхүү жагсаалтанд дурьдагсан улс орон бүс нутагт данс нээлгэх юм бол түүнийг хууль бус гэж үзэхэд хүрнэ гэдгийг анхаараарай.

Ц.Бат

Хариулт үлдээх

Your email address will not be published.