Тендерийн хэрэгт холбогдсон М.Сономпил “Хөгжлийн банк”-наас санхүүжилт авч байжээ
2017 оны 10 сарын 9

4n61jff1onift3vqudg3hg40k5Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан тухайгаа саяхан мэдээллээ. Тодруулбал, тус газраас өнгөрсөн пүрэв гарагт түүний эзэмшлийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримт болон бусад эд зүйлсийг нь хураан авчээ.

М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарлагдсан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар ийнхүү яллагдагчаар татсан байна.

Тэгвэл уг тендерийн санхүүжилтийг “Хөгжлийн банк”-наас авч байжээ. Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан түүнд яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцуулан, түүний гэр, “Залуу Монгол” компанийн байранд үзлэг, нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан аваад байгаа юм.

“Хөгжлийн банк”-ны хэрэгт тус банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар зэрэг маш олон хүн холбогдон шалгагдаж байгаа билээ.

Б.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.