У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрс
2017 оны 10 сарын 10

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын тэргүүлсэн танхимд ажиллах сайд нарын нэр үндсэндээ тодорчихлоо. Сайд нарынхаа нэрсийг өнөө маргаашгүй УИХ-д өргөн барих бололтой. У.Хүрэлсүхийн хувьд өмнөх засгийн газрыг огцруулахад  өөрийнх нь талд ажиллаж гарын үсэг зурсан гишүүдээсээ дагнан Засгийн газраа байгуулах бодолтой байсан нь тодорхой.

Ямартай ч тодорхой болж байгаагаар түүний тэргүүлсэн Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байхаар зурагдаж байна.  Энэ ч угаасаа тодорхой байсан. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд “Засгийн газраа хүчтэй, УИХ болон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж асуудлаа шийдвэрлүүлж чаддаг  байгаасай гэж хүсч байна. Иймээс парламентын Засгийн газар байх болов уу” гэж санаа оноогоо илэрхийлж байсан нь  биелэлээ олж байна.

Засгийн газрын сайд нарын талаар янз янзын таамаг удтал хөвөрсний эцэст “Мэргэжлийн” хэмээх Засгийн газрыг унагахад гарын үсэг зурсан талаас 9, гарын үсэг зураагүй талаас зургаан сайдын суудал авахаар тохиролцсон гэж яригдаж байна. Одоо тодорхой болоод байгаа сайд нарын нэрсийг харахад энэ үнэн бололтой. Ингэхдээ талууд сайд болох хүмүүсийнхээ нэрсийг тус тусдаа хуралдаж  санал хураалтаар шийдвэрлэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр талууд нэгэнт тохирчихсон тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр нэг их асуудал үүсэхгүй дэмжигдээд явах боломжтой.

У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй танхимд түүний эсрэг санал өгч байсан гишүүдээс эхлээд үндэсний цөөнхийн төлөөлөгч, жендер талаасаа гэвэл хоёр ч эмэгтэй сайд орж байна.  Харин  өмнөх Засгийн газарт ажиллаж байсан нэг ч төлөөллийг оруулсангүй. Уг нь 2-3 сайд улиран ажиллах магадлалтай гэж байсан юм. Түүнчлэн  С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар нарын урьд нь  сайдаар ажиллаж байсан бэлэн зэлэн туршлагатай хүмүүс  шинэ Засагт ажиллахаар болж байгаа бол  “Мэргэжлийн” байх шалгуур  үндсэндээ хангагдаагүй харагдаж байна.

Сайдад нэр нь яригдаж  байсан Ц.Нямдорж энэ удаагийн Засгийн газарт орсонгүй. Тэдэнд сайдын суудал санал болгосон ч татгалзсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаас татгалзсан байна.

Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг танилцуулбал:

Мэргэжлийн Засгийн газрыг унагахад гарын үсэг зураагүй талаас:

  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
  3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
  6. Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат

Мэргэжлийн Засгийн газрыг унагахад гарын үсэг зурсан талаас:

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  2. Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар
  3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд
  7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

2 thoughts on “У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрс

  1. Иргэн

    Бүгд хулгайчид байна шүү дээ. Содбилэг төрийн банкнаас 5 тэрбум төгрөг зээлээд одоо таг. Ичихгүй эд нар албан тушаал худалдан авахдаа зарцуулсан. Намдаа их хэмжээний иөнгө өгсөн тэр мөнгөө хулгайлсан.

  2. Anonymous

    Za yarshigaa esgii hiih gazar nohoi hereggui gegcheer sarangerel odoo eruul mendiin said baihdaa yah ve arai l bisheee

Хариулт үлдээх

Your email address will not be published.