Засгийн газрын 12 сайдын нэр тодорчээ
2017 оны 10 сарын 11

 

У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах УИХ-ын гишүүдийн нэрс энэ 7 хоногийн эхнээс таамаг хэлбэрээр яригдаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр Ардын Засгийн газарт орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болжээ.

Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ  Бусад сайд нарын нэрсийг МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн гишүүдийн саналаар тодруулахаар болжээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.