Банкууд дахь хадгаламжийн дүн өсчээ
2017 оны 10 сарын 12
Банкууд дахь хадгаламжийн дүн өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 233.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сард өмнөх сараас 233.8 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 61.3 тэрбум төгрөг, валютын хадгаламж 185.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө  есдүгээр сарын эцэст 878.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 20.7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 83.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 13.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 156.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 930.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 827.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 112.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 37.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл есдүгээр сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 50.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.