Австрали уул уурхайгаасаа 130 тэрбум ам.доллар олоод байна
2017 оны 11 сарын 23

da6a5d_uul-uurxai_x974Австралид боловсруулагдаж байгаа эрдэс баялаг болон эрчим хүчний төслүүдийн үнэ цэнэ  21 хувиар өсч шинэ рекордыг тогтоосон байна. Энэ нь төмрийн хүдэр болон шингэрүүлсэн байгалийн хийн төслүүдэд хөрөнгө оруулалт их хийгдсэнтэй холбоотой ажээ. Эрдэс баялаг болон эрчим хүчний төслүүдийн үнэ цэнэ 132.9 тэрбум австрали долларт хүрсэн гэж Канберрад төвтэй хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн эдийн засгийн товчооноос мэдэгдсэн байна. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр энэ дүн нь 109.6 тэрбум австрали доллар байсан юм. Дээрх товчооны гүйцэтгэх захирал Пол Моррис хэлэхдээ, “Байгалийн эрдэс баялаг болон эрчим хүчний голлох нэрийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ дунд болон урт хугацаанд өснө гэсэн хүлээлтэн дээрээс үүдэн энэ салбарт зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байна” гэж онцолсон байна.

Баруун Австралид хэрэгжиж байгаа төслүүд нь нийт хөрөнгийн зарцуулалтын 70 хувийг эзэлж байгаа аж.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.