Монголчууд Биткойны талаар чуулна
2017 оны 11 сарын 22

23794746_1678616118826898_5425230036234352345_nМонгол байтугай дэлхий нийтийг шуугиулаад буй биткойны (криптовалют) талаар түүний Монгол дахь “шүтэн бишрэгч” “ARD санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр өөрийн байранд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Өөрчлөгч”  клубын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа.

Тодруулж хэлбэл, ирэх 12-р сарын 1-2-нд “Крипто үндэстэн” (CRYPTO NATION) гэсэн чуулга уулзалтыг з/б-уулж буй талаараа мэдээллээ. Энд бүр Биткойны зохиогчийн нэг ирж оролцох аж. Мэдээллийн үеэр Ч.Ганхуяг сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа:

-Бид үүний өмнө Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт з\б-уулж байсныг та бүхэн мэднэ. Бид дэлхийн хөгжил дэвшлээс аль болох хоцрохгүйг хичээн түүчээ талбар (платформ) болохыг эрмэлзэж ирлээ. Криптовалют бол интернэтийн дараагийн хувьсгал юм.

-Энэ талаар бид мэдээлэл хүргэж боломжийг яаж ашиглах талаар л ярьж байгаа болохоос биш хэрэглээг дамжуулагчид биш. Монголчууд бидний боломж бол криптовалютыг ашиглаж IT салбарыг хөгжүүлж эдийн засгийг солонгоруулах явдал юм хэмээн онцолж байв.

Биткойныг өнөөдөр цахим мөнгө гэж байгаа бол бид үүнийг цахим алт гэж харж байна гэв. “Крипто үндэстэн” чуулга уулзалт 12-р сарын 1-нд ГХЯ-н дээр дугуй ширээний ярилцлагаар эхэлж дараагийн өдөр нь “Корпорайт конвеншн Центр”-т чуулах юм. Энд мэдээлэл өгөхөөс гадна сургалт явагдаж криптовалютын хэрэглээ, эрхзүйн талаар хэлэлцүүлэг өрнөх аж.

Б.БОЛД

Хариулт үлдээх

Your email address will not be published.