Манай шатарчид хос алтан медаль хүртжээ
2017 оны 12 сарын 1

f7cf16f146c4e19037f54f24fe038080f9a8c9a7Тайланд улсын Чан Май хотноо энэ сарын 22-29-ний өдрүүдэд болсон сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид амжилттай оролцож хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, нээлттэй ангилалд Хууль сахиулахын их сургуулийн багш, спортын мастер Д.Гандуулга 9-7 оноотойгоор хүрэл медаль, рейтинггүй шатарчдын ангилалд спортын дэд мастер Б.Ганбаатар алтан медаль, 1800 хүртэлх рейтингтэй ангилалд өсвөрийн шатарчин А.Эрхэмбаяр  алтан медаль тус тус хүртсэн байна.

11306

Нээлттэй ангилалд 23 орны 95 шатарчин өрсөлдсөнөөс Узбекистаны шатарчин Джумаев Бакштор түрүүлсэн бол Киргизстаны Бэйсинов Ислам удаахь байрт шалгарчээ. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт таван шатарчин эх орноо төлөөлөн амжилттай  оролцлоо.

11307

Хариулт үлдээх

Your email address will not be published.