Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ
2017 оны 11 сарын 30

dc2c0ce54aef23689b27a53e21350d94a7d2932fМонголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас шалгаж байсан билээ.

Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байлаа.

Мөн гадаад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгах шалтгаан цөөнгүй бий.

Мөн Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тэрбээр “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төвбанк өөрөө шууд зээл олгоогүй, арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу арилжааны банк эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр” хэмээн тайлбарлаж байсан.
Түүнийг  өнгөрсөн шөнө  саатуулж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьжээ.
Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.