Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ
2017 оны 12 сарын 1

Арваннэгдүгээр сарын 29-ний өглөөний 8 цаг 40 минутад Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн баярт явдал тохиолоо. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. байна. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол болж байгаагаа онцлог юм байна.

Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр төрсний маргааш нь буюу 11-р сарын 30-ны өглөө хоёр ихэр хүү мөн мэндэлжээ. Энэ баярт үйл явдлыг Орхон аймгийн удирдлагуудын зүгээс бэлэгшээн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, улсаас хамрагдах ёстой бүхий л халамж үйлчилгээнд хамруулан дэмжихээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад, ихэр хүүхдүүдэд улсаас онцгой тохиолдлын тэтгэмж олгодог. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд тус бүрд нэг удаа нэг сая төгрөг, мөн дөрөв хүртэлх насны гурван ихэр хүүхэд тус бүрд гурван сая төгрөг олгохоор тогтоосон байдаг ба одоо ч мөрдөгдсөөр байгаа юм байна.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.