Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
2017 оны 12 сарын 6

2017-12-06-Улс төр

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2018 оны төсөвст хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг  тавьж буйгаа мэдэгдсэн юм.

Уг асуудлаар МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн.

Харин яг одоо Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар хуралдаж байна.

Сануулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгааг хариуцлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ингэж үзэх шалтгаанаа өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Иймээс зарлагаа танах шаардлага байна. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.