НӨАТ-ын буцаан олголт оны эхний улиралд олгогдоно
2017 оны 12 сарын 6
barimt
Иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг  ирэх оны эхний улиралд багтааж урамшууллаа авна хэмээн албаны эх сурвалж хэллээ.  НӨАТ-ын баримтыг тухайн аж ахуйн нэгжүүд илгээгээгүй бол  72 цагийн дотор илгээх үүрэгтэй төдийгүй илгээсэн ч баримт баталгаажаагүй бол 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулах боломжтой гэв. Мөн иргэдэд төлбөрийн баримтыг сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байхыг Татварын ерөнхий газраас анхааруулав.
Түүнчлэн иргэд орон сууц худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримтаа баталгаажуулан бүртгүүлэх ёстой бөгөөд НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.