ИТХ-ын төлөөлөгчийн 30 хувь нь улс төрийн албан хаагчаар ажллана
2017 оны 12 сарын 7

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг  завсарлага аваад байсан билээ. Хуулийн төсөол Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувийг улстөрийн албан хаагчдаас бүрдүүлэх тухай заалт орсон нь нэлээд олон гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Засгийн газар уг хуулийн төслийг буцаан татах хэрэгтэй. Энэхүү хуулийн төслийг олонхоор баталбал нэгдүгээрт УИХ-ын дарга хууль зөрчсөн болно. Хоёрдугаарт Үндсэн хуулийн цэц дээр очоод унана” гэсэн эсрэг байр суурьтай байв.

 Төлөөллийн байгууллагыг улстөрийн томилгооны албатай  орон нутгийн хуралд “давхар дээл”  өмсгөх эрх зүйн орчин бий болно гэсэн болгоомжлол гишүүдийн дунд байсан билээ.  Гэвч  сонгуулиар намдаа суудал авсан төлөөлөгч нарыг тодорхой хэмжээгээр харж үзэх учиртай гэсэн байр сууриа ч зарим гишүүд илэрхийлж байсан.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр   хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдлаа. Үүгээр ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1-ийг улс төрийн албан хаагчдаас бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.