Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос гурав дахин өсчээ
2018 оны 1 сарын 1

Монгол Улс 2017  оны эхний арван сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын нүүрс экспортлоод байна. Үүнээс 1.86 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нүүрсийг БНХАУ-д нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оноос бараг гурав дахин өссөн  гэсэн үг юм. Зах зээлд нүүрсний үнэ өссөн нь  ийнхүү нийт дүн нэмэгдэхэд нөлөөлсөн гэж салбарынхан нь дүгнэжээ.

Тухайлбал,  энэ онд Чинхуандаогийн боомт дахь 5500 ккал илчтэй нүүрсний ханш 11.4 хувиар өсч, 685 юаньд хүрсэн байна.

Хандан, Хэбэй мужид 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 50 юаниар нэмэгдэж, I, II зэргийн коксжих нүүрсний ханш 1710-1720 юаньд хүрчээ.  Мөн “Тавантолгой” компани коксжих нүүрсний үнээ 22 ам.доллар байсныг 55 ам.доллар болгон нэмэгдүүлсэн тухай мэдээлэл байна. Энэ онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон байсан. Гэвч долоодугаар сараас хойш нүүрсний экспорт огцом буурчээ. Тиймээс дээрх зорилтдоо хүрч чадахгүй байж болзошгүй юм.  Харин ирэх онд 28 сая тонн нүрс гаргахаар төсөвлөжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.