Өнгөрсөн баасан гаригт нэгэн ноцтой бичлэг сошиалаар цацагдав. Энэ нь УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаараа дамжуулан, улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлсэн юм.
Тэгвэл уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Г.Номуундарийн бичлэгтэй холбогдуулан ЭЦА-наас шалгалт хийж байна” гэлээ.
Харин охины аав Д.Ганхуягийн “Бид бичлэгийг үзсэний дараа хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд хүүхдүүдийг айлгах гэж шүүх хурал болно гэж хэлсэн байх. Энэ хэргийг үнэн мөнийг олтол явах болно” гэлээ.
Н.АНУ
Энэ нэг л бишээ