БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ
2017 оны 12 сарын 20

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр тус улсад гэрээгээр ажиллажх иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орсон мэдээллийг хүргэжээ. Тухайн нэмэлт өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд. Үүнд өмнөх заалтанд дээр нэмээд Мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх гэснийг нэмэлтээр оруулсан байна.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ

Энэ жилийн солонгос хэлний шалгалт өнгөрөгч долдугаар сард болсон бөгөөд нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч 1635 иргэн тэнцсэн гэсэн үнэлгээг авчээ. Одоогоор эдгээр тэнцсэн иргэдээс өнгөрөгч аравдугаар сарын байдлаар 850 нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар яваад байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.