Нийслэлийн хэт төвлөрлийг хуулиар зохицуулна
2018 оны 1 сарын 1

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталж, өнөөг хүртэл дагаж мөрдсөөр ирсэн. Гэвч энэ хуулийн зохицуулалт цагийн аяс, хөгжлийн явцад шаардлага хангахгүй болсон учир  Улаанбаатар хотын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн аж.

Нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг 120 гаруй хуулиар зохицуулдаг, 20 гаруй хуульд нарийвчилсан заалт байдаг аж.

Харин шинэчилсэн найруулгын төслийн тухайд гэвэл 14 бүлэгтэй. Дагалдуулан 19 хуулийн төслийг өргөн өргөн мэдүүлж дэмжигдээд байгаа ажээ.

 1994 онд суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1,3 сая болсон. Тэр үед автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон.

 Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 44 тэрбум байсан бол 2016 оны байдлаар 15 их наяд болжээ.

Хуулийн төсөлд,

 -Нийслэлийн удирдлагын зүгээс баримтлах бодлогын асуудлыг хуульчлах,

 -Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах,

 -Мэдлэгт суурилсан өндөр технолгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих,

 -Нийслэлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим,

 -Оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нэмж тусгаснаараа онцлог гэдгийн ажлын хэсгийнхэн та_нилцуулсан.

Хуулийн бүтцийн хувьд, нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, нийслэлийн өмч, газрын бирж, хот тохижилт ногоон байгууламж, авто зам, нийтийн тээвэр, нийслэлийн иргэдийн оролцоог хангаж урамшуулах, нийслэлийн төсөв, нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай харилцах харилцаа, УИХ, Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт, нийслэлийн шагнал, бүртгэл мэдээлэл, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

 Тухайлбал, хэт төвлөрлийг хуулиар нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд захиргааны аргаас гадна дагуул хотын төвийг хөгжүүлэх зохицуулалт хийжээ. Дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлөх, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд тавин хувиар хөнгөлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг ашиглахаар тусгасан байна.

 Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах төсөл арга хэмжээг дэмжих, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний зохицуулалтыг нарийвчлах, нийслэлийниргэдийн эрүүл мэндэд тустай агаар шүүгч зэрэг төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.