Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлахыг иргэд дэмжжээ
2017 оны 12 сарын 26

Шинэ жилийн баяр ойртож, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан.

Санал асуулгад нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжиж 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь дэмжээгүй байна.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.