Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ
2017 оны 12 сарын 25

26034400_1741654899218815_906640999_nНорвегийн тусламжийн байгууллага нь ЭМЯ, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн газруудтай хийсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”–т үндэслэн“Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх” анхны төслийг 2008-2012 онуудад, хоёр дахь шатны  төслийг 2013-2017 онуудад тус бүр амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөл нь эрүүл мэндийн анхан шатны тусламж йлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, олон нийтийн, түүн дотроо цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

25675266_1741654862552152_1761580980_n2017 оны аравдугаар сард тус төслийн эцсийн үнэлгээ хийгдэж, тайлангаа арваннэгдүгээр сарын 28-нд үндэсний болон орон нутгийн хамтрагч талууддаа танилцууллаа.

Тус төсөл хэрэгснээр зорилтот аймгийн хүн амын дундах эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт болох эх, нялхасболон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл төсөл хэрэгжихээс өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйцээр буурч,  урьдчилан сэргийлэх боломж бүхий өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан  болох зүрх судасны, хоол боловсруулах замын, амьсгалын замын эмгэгүүдийн тархалт, шинэ тохиолдол буурсан.

Аймаг орон нутгийн түвшинд хэрэгцээнд тулгуурлан бодлого боловсруулах,төлөвлөх хяналт, шалгалт үнэлгээ хийх, хамтрагч талыг эрүүл мэндийн үйл ажиллагаанд татан оролцуулж үр дүнтэйгээр хамтран ажилладаг сайн жишиг тогтсон.

25975555_1741654889218816_381031727_nТөслийн хүрээнд сургалтын хэрэгцээг нэгжээс санал асуулга авч, багаараа хөтөлбөр боловсруулан сургалт явуулж сургалтын өмнө ба дараа суралцагсдаас мэдлэг, дадал, хандлагыг  үнэлэх асуумж, сорил авч сургалтын дараагийн ахицын судалгаатай харьцуулан дүгнэж, сургалтын дараа “Нэг сургалт хоёр үр дүн” үнэлгээг хийснээр “Чадамжид суурилсан сургалт”-ын загварыг бий болгосон. Дадлагажуулах сургалтын “Шавилан сургалт, ажлын байрны сургалт” зэрэг шинэлэг аргачлалын нэвтрүүлсэн.

Зорилтот аймгуудад “Сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн загвар Эрүүл мэндийн төв”, багийн загвар эмнэлэг, эрүүл мэндийг загвар сургууль, цэцэрлэг нийт 14 бий болж, тэдний туршлагыг бусад байгууллагууд  суралцан нэвтрүүлсэн нь үр дүнтэй ажил болсон .

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн 65 хувь нь шүд ба гар угаах зөв дадлыг эзэмшсэн, сургууль, цэцэрлэгийн орчинд гар, шүд угаах нөхцлийг бүрдүүлж чадсан.

Сургуулийн эмч нар тасралтгүй сургалтанд хамрагдаж, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр бусдад туршлага болохуйц олон сана, санаачилгуудыг гарган хэрэгжүүлсэн.

Эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр “Эрүүл хашаа, эрүүл гудамж” бий болгох зэрэг олон санаачилга нь орон нутагт амжилттай хэрэгжсэн шилдэг төслийн нэг болсон билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.