Энэ сарын 29-нөөс хойш дөрвөн хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2017 оны 12 сарын 27

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Харин эдгээр өдрүүдэд дөрвөн хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой. Мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай буй тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарахыг цагдаа нар зөвлөв.

Ингэхдээ тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.

Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.