Ц.Нямдорж Засгаас гарах уу?
2018 оны 1 сарын 3

Ц.Нямдорж Засгаас гарах уу?

“Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэрийг ажил хэрэг болгохгүй бол Засгийн газрын танхимаас гарна гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж намын нөхөддөө хэлжээ. Энэ яриа шинэ он гарахын өмнө болж өнгөрсөн аж.

Улсын дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн өмчлөлд нь буцаан шилжүүлэх шийдвэр гаргасны дараа Засгийн газар эл асуудлыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гаргаж чадаагүй байна.

Харин сайд Ц.Нямдорж энэ асуудлаар танхимын гишүүддээ байр сууриа илүү тодорхой илэрхийлсэн тухай дуулдаж буй юм.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” хууль зөрчин авсан гэж үздэг. Харин “Монголын зэс” компанийн хувьд хуулийн дагуу 49 хувийг худалдан авсан. Мөн ингэж худалдан аваагүй бол гадаадын компани “Эрдэнэт”-ийн 49 хувьд эзэн суух байсан гэж мэдэгдсээр ирсэн юм.

Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй. Харин сайд Ц.Нямдорж Засгийн газрын танхимаас гарах шийдвэртэй эвлэрч чадаагүй нөхцөлд намын нөхөддөө хэлсэн шигээ албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс өөр арга зам үлдэхгүй бололтой.

Х.ОЧ

One thought on “Ц.Нямдорж Засгаас гарах уу?

  1. baasanhuu

    mongoliin zes abah ni zobshtee hunii horongo deeremdej avsan lalaruud zasagaasaa garna uu bna uu hend hamaatai um be

Хариулт үлдээх

Your email address will not be published.