“Дэлгэрэх Үйлс” ТББ сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018 оны 1 сарын 4
“Дэлгэрэх Үйлс” нь зорилтот бүлгийн эрүүл мэнд болон боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Оны өмнө тус байгууллага нь “ААНТ 8” ТББ-тай хамтран ХУД-ийн 7. 8-р хорооны хүүхэд багачуудад шинэ жилийн баярын бэлэг, мөн амьжиргааны түвшин доогуур өндөр настангуудад нүүрс мод үнэ төлбөргүй тараасан сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна.
Түүнчлэн “Дэлгэрэх Үйлс” ТББ нь ирж буй шинэ ондоо “Монгол Оркестр” ХХК болон “49-р гудамж” хүүхэд залуусын сайн дурын албатай хамтран “Тусч хичээнгүй Сүбээдэй хүү” хэмээх хүүхдийн бүрэн хэмжээний драмын жүжгийг зорилтод бүлгийнхээ хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.