“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргалаа
2018 оны 1 сарын 4

2017-01-04-Улс төр

иииииииииииииииииииииЗасгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болж байна.

Энэ шийдвэрийн талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гомдол гаргах эсэх нь Монгол зэс корпорацийн асуудал. УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ.

Эрдэнэтийн 49 хувийн талаар гарсан 2016.06.13-ны өдрийн тогтоол хууль бус байсан гэдгийг УИХ-ын ажлын хэсэг тогтоосон” гэсэн мэдээллийг өглөө.

Төрийн мөнгийг угаах байдлаар 400 сая долларын төлбөр хийж 49 хувийг хувьд авсан гэж УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан тул суутгаж тооцох буюу төрөөс төлбөрийг нь хариуцахгүй. Ашигт малтмалын хуулийн дагуу олон нийтэд хувьцаа хэлбэрээр олонхийн засаглалтай болгох асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт даалгалаа.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.