Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын орлогч БНСУ-д ‘’харлажээ’’
2018 оны 1 сарын 8

 26694104_1819411948356889_754127856_n

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэл өөрийн орлогч дарга Ц.Бөхбаатарыг БНСУ-д тус сумын “Өгийнмандал” хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн богино хугацааны сургалтанд явуулсан талаар мэдээлэл хийж байсан. Ц.Бөхбаатар нь сумын засаг даргын орлогч, сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, Өгийнмандал ХЗХ-г үүсгэн байгуулагч, мөн тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдон ажилладаг юм байна. Тэрбээр 2017 оны 10 сарын 21-26-ны хооронд БНСУ-д болсон Азийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох уулзалт сургалтанд тус нэгдмэл сонирхолтой этгээд болох хоршоогоо төлөөлөн эхнэрийн хамт хоршооны санхүүжилтээр сургалтанд оролцохоор явсан байна. Эхнэр нь тус хоршооны зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Сургалтанд хамт явсан хүмүүс нутагтаа эргэж ирсэн бол Засаг даргын орлогч нь эхнэрийн хамт БНСУ-д бултан үлдэж, нэгэн буудалд хараар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв. Төрийн удирдах албан тушаалтан төрийн ажлыг орхиод 3 сар өнгөрч, 2018 он гаргасан ч буцаж ирээгүй л байна.

26648625_1819411928356891_1057803756_n

Саяхан тус сумын засаг дарга нь огцорчихсон, сумын Засаг даргын орлогч нь хараар ажиллахаар БНСУ-д үлдэж сураг алдарсан, эзэнгүй сум болж, аймгаас төлөөлөгчид удаа дараа ирдэг боловч авсан арга хэмжээ байхгүй аргацаан өдөр хоног өнгөрөөж байгаа мэдээ байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 32.7.-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан байтал ажлыг нь түр орлох орлогчийн эрэлд морджээ. Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн удирдах албан тушаалтан хувийн бизнес эрхэлж байгаа хүн шиг хэдэн сараар төрийн ажлыг эзэнгүй хаяад, ор сураггүй болжээ. Одоо орон нутгийн засаг захиргаа нь засаг даргагүй, орлогчгүй хариуцах эзэнгүй болсон байна. Төрийн ажлыг үл ойшоож, хувийн орлого ашгаа дээгүүр тавьж хууль зөрчин яваа Ц.Бөхбаатар сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохдоо ‘’ Иргэдээ төлөөлж гүүр чинь болж ажиллана, нийтийн ашиг сонирхлыг илүүд үзнэ’’ гэж амлаж, төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй төрийн хариуцлагатай ажил албатай болчихоод амалснаа умартаж, иргэдийнхээ итгэл хүлээлгэн сонгосон сонголтыг үл хүндэтгэж , төрийн албаны нэр хүндийг гутааж Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд зааснаар энэ хуулийн зохих заалтыг зөрчсөн албан тушаалтныг эгүүлэн татаж, нийтийн албанаас халах үндэслэл болдог. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй. Төрийн түмэн нүдэнд харааны шил тааруулж, төрийн ажлыг түрүүвчээ түнтийлгэх ажил хэмээн андууран, алдуурсан мал шиг арилж одсон албан тушаалтанд хариуцлага тооцохыг нутгийн ард иргэд шаардаж байна.

Н.ТАМИР

One thought on “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын орлогч БНСУ-д ‘’харлажээ’’

  1. Anonymous

    Архангай аймгийн дарга нар гээд амьгүй хэдэн юмнууд тендерийн мөнгө иддэг хэдэн юмс байдаг АТГ анхааралдаа авбал таарна

Хариулт үлдээх

Your email address will not be published.